2 ПЕТР 1
1
1Есүс Христийн боол бөгөөд элч болох Симон Петр би бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст илгээв. 2Бурхан болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвин болохыг ерөөе.
3Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон. 4Эдгээрээр дамжуулан Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм. 5Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг, 6мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг, 7сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. 8Хэрэв та нарт эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь бидний Эзэн Есүс Христийг мэдэхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. 9Эдгээр чанаруудаар дутагддаг хүн бол урьдын нүглүүдээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, эсвэл богино бодолтой нэгэн юм. 10Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй. 11Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал уруу хангалттай орох болно.
12Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэн дотор батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг сануулахад ямагт бэлэн байх болно. 13Би энэхүү асар дотор байх цагтаа та нарыг сануулгаар сэрээхээ би зөв гэж үзэж байна. 14Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна. 15Намайг одсоны дараа та нар ямар ч үед эдгээр зүйлийг санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.
16Бид өөрсдийн Эзэн Есүс Христийн хүч чадал болоод Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан. 17Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэсэн дуу гарав. 18Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ. 19Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг. 20Судрын нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. 21Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.
Одоогоор Сонгогдсон:
2 ПЕТР 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: