2 ТИМОТ 1
1
1Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паул би 2өөрийн хайрт хүү Тимотод илгээв. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай.
3Би өөрийн залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө үйлчилж байсан шиг цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд би талархдаг. 4Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг. 5Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна. 6Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя. 7Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. 8Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд. 9Бурхан биднийг ажил үйлсээр минь биш, харин Өөрийнхөө зорилго болон бүх л өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна. 10Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Тэр үхлийг устган, амь ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан. 11Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм. 12Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна. 13Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга. 14Чамд хариуцуулсан сайн юмсыг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.
15Ази дахь бүх хүмүүс надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар байсан. 16Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээж, миний гинжнээс ичээгүй. 17Харин ч тэр Ромд байхдаа намайг хичээнгүйлэн хайж, олсон юм. 18Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ. Тэр өдөр Эзэнээс өршөөлийг нь олохыг Эзэн түүнд зөвшөөрөх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
2 ТИМОТ 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: