ҮЙЛС 2
2
1Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. 2Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. 3Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. 4Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
5Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв. 6Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. 7Гайхаж алмайрсан тэд
—Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү? 8Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ? 9Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, 10Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд, 11кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв. 12Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо
—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.
— 13Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.
14Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан
—Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул. 15Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. 16Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан
17“Бурхан айлдаж байна.
«Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана.
Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,
Залуучууд чинь үзэгдэл үзэн,
Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.
18Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр
Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.
19Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч,
Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд
Энэ нь цус, гал, суунаглах утаа болой.
20Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө
Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.
21Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»”
гэж хэлэгдсэнчлэн болжээ.
22Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. 23Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан. 24Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. 25Давид Түүний тухай
“Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан.
Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.
26Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан.
Махан бие минь найдвар дотор оршино.
27Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй,
Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй.
28Та Надад амийн замыг мэдүүлж,
Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ”
гэсэн. 29Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна. 30Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд, 31Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ. 32Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. 33Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм. 34Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө
“Эзэн миний Эзэнд айлдруун
«Миний баруун гарт залар.
35Ингэхдээ дайсныг чинь
Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» хэмээв”
гэсэн юм. 36Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
37Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас
—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. 38Петр тэдэнд
—Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. 39Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. 40Тэр өөр олон үгээр гэрчлэн
—Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. 41Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. 42Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.
43Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв.[Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа] 44Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. 45Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. 46Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон 47Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
Одоогоор Сонгогдсон:
ҮЙЛС 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: