ҮЙЛС 8:29-31

ҮЙЛС 8:29-31 АБ2004

Сүнс Филипт хандаж —Тэр тэргийг гүйцэн оч гэв. Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс —Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад тэр —Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.