ДАНИЕЛ 2
2
1Небухаднезарын хаанчлалын хоёр дахь жилд тэрээр хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ. 2Хаан зүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов. 3Хаан тэдэнд
—Би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүднийхээ учрыг ойлгохсон гэж сэтгэл минь шаналж байна гэв.
4Халдеичууд хаанд арамей хэлээр
—Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв. 5Хаан халдеичуудад хариулан
—Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно. 6Харин та нар зүүд болон түүний тайллыг айлтгавал надаас бэлгүүд хийгээд шагнал ба аугаа хүндэтгэлийг хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв. 7Тэд хоёр дахиа хариулан,
—Хаан та боолууддаа зүүдээ яригтун. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ. 8Хаан
—Та нар миний тушаал бат гэдгийг мэдсэн учир цаг хожихын тулд үнэ хаялцаж байгааг чинь би лавтай мэдэж байна. 9Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан зарлиг бий. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал ба мэхлэлийн үгсийг ярихаар хуйвалдсан байгаа. Тийм учраас надад зүүдийг яригтун. Тэгвэл та нарыг тайллыг нь айлтгаж чадна гэдгийг би мэдэх болно хэмээн хариулав. 10Халдеичууд хаанд хариулан,
—Үүнийг хаанд хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеи шидтэнээс хэзээ ч асууж байгаагүй. 11Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв. 12Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав. 13Мэргэдийг хөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв.
14Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав. 15Тэрээр хааны ахмад Ариохаас асуун,
—Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв. 16Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.
17Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв. 18Даниел болон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв. 19Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав. 20Даниел хэлэхдээ
—Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай.
Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.
21Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн.
Тэрээр хаадыг босгож, унагадаг.
Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.
22Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг.
Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.
23Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе.
Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ.
Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм.
Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ
гэв. 24Тийм учраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод,
—Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.
25Тэгэхэд Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, хаанд ийнхүү хэлэв.
—Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо. 26Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандан хаан
—Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ. 27Даниел хааны өмнө хариулан,
—Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй. 28Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзэгдсэн үзэгдэл ийм болой. 29Хаан минь, та орондоо байх үед таны бодлууд ирээдүйд болох зүйлс уруу хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн танд юу болохыг мэдүүлсэн байна. 30Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.
31Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа. 32Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр, 33шилбэ нь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө. 34Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ. 35Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.
36Зүүд нь ийм байсан бөлгөө. Одоо бид зүүдний учрыг хааны өмнө хэлж өгье. 37Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ. 38Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн. 39Танаас хойш таныхаас буурай нэгэн хаанчлал бий болох бөгөөд дараа нь гурав дахь хүрлэн хаанчлал гарч ирэн, бүх дэлхийг захирна. 40Дараа нь төмөр мэт хүчтэй дөрөв дэх хаанчлал гарна. Төмөр нь хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр хаанчлал бусад бүх хаанчлалыг хэсэг болгон бутлах болно. 41Таны үзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм. 42Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно. 43Та төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм. 44Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм. 45Хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай аугаа их Бурхан хаан танд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.
46Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав. 47Хаан Даниелд хариулан,
—Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв. 48Хаан Даниелыг дэвшүүлэн, түүнд олон агуу бэлгүүдийг өгөөд, Вавилоны бүх мужийг түүгээр захируулж, Вавилоны хамаг мэргэдийн тэргүүн захирагч болгов. 49Даниел хаанд хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абед-него нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Даниел хааны ордонд суусан бөлгөө.
Одоогоор Сонгогдсон:
ДАНИЕЛ 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: