НОМЛОГЧИЙН ҮГС 11

11
1Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ. 2Өөрт оногдсоныг долоо юм уу найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ. 3Хэрэв үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой. 4Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна. 5Жирэмсэн эмэгтэйн хэвлийд яснууд хэрхэн бүрэлдэхийг болон салхины замыг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи тааж мэдэхгүй. 6Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ.
7Гэрэл нь тааламжтай бөгөөд нарыг харахад энэ нь нүдэнд таатай аж. 8Үнэхээр хэрэв хүн олон жил амьдрах аваас бүхий л хугацаандаа хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ингэвэл ирж буй бүхэн утга учиргүй болно. 9Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй. 10Иймээс сэтгэлийн зовлон, биеийн шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг чинь зуурдын юм.

Одоогоор Сонгогдсон:

НОМЛОГЧИЙН ҮГС 11: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү