НОМЛОГЧИЙН ҮГС 6

6
1Наран доор миний харсан бузар булай нь хүмүүсийн дунд түгээмэл аж. 2Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр Бурхан хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг өгдөг боловч тэдгээрийг эзэмших эрхийг үл өгөх ба харин харь хүн түүнийг нь идэх аж. Энэ нь хоосон бөгөөд маш зовлонтой хэрэг мөн. 3Хэрэв хүн зуун хүүхдийн эцэг болоод олон жил амьдраад, улмаар цаашид амьдарсаар байвч сэтгэл нь сайн юманд цадаагүй, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол би “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж хэлнэ. 4Учир нь тэр дэмий ирээд л харанхуй уруу одсон, нэр алдар ч үгүй нэгэн болой. 5Тэр хэзээ ч нарыг үзэлгүй, юу ч мэдэлгүй оджээ. Энэ нь түүнээс илүү дээр аж. 6Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан ч, сайн сайханд сэтгэл нь үл ханах аваас тэд бүгдээрээ нэг л газар уруу явдаггүй гэж үү?
7Хүний бүх хөдөлмөр амандаа л зориулагдах боловч сэтгэл нь ханах гэгч нь үгүй ажээ. 8Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? 9Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.
10Оршин буй юу боловч аль хэдийн нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж чаддаггүй. 11Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ? 12Сүүдэр мэт өнгөрүүлэх утгагүй амьдралынхаа цөөхөн жилүүдэд өөрт нь юу зөв, сайн болохыг хэн мэдэх билээ? Өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?

Одоогоор Сонгогдсон:

НОМЛОГЧИЙН ҮГС 6: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү