ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30
30
1Цаашилбал, чи хуайс модоор утлага уугиулах газар болгон тахилын ширээг хийгтүн. 2Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байна. 3Уг тахилын ширээг буюу түүний оройг нь, бүх хажуу талуудыг нь тойруулан, эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи бүхэлд нь тойруулан алтан эмжээр хий. 4Түүний эмжээрийн доор, хоёр алтан цагираг үйлд. Ингэхдээ хоёр эсрэг талын хананд нь хийж, тахилын ширээг зөөх дамнуургыг тэдгээрт шургуул. 5Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн. 6Энэ тахилын ширээг гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх өршөөлийн суудлын өмнө талд тавь. 7Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой. 8Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой. 9Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, эсвэл идээн өргөлүүдийг бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг бүү асга. 10Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно.
11Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь
— 12Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм. 13Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм. 14Хорь болон түүнээс дээш насны тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө. 15Та нар өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу нь багыг өгөх ёсгүй. 16Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүллийн мөнгийг авч, хурлын майхны үйлчлэлд өг. Ингэснээр өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийх нь ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болох юм гэв.
17ЭЗЭН Мосед айлдахдаа
— 18Чи бас угаалга хийхэд зориулан хүрлээр угаалгын сав болон суурийг нь хийж, түүнийг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хий. 19Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг. 20Тэд хурлын майханд нэвтрэхдээ, эсвэл ЭЗЭНд өргөх тахилыг шатаан уугиулах үйлчлэлийг хийхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой. 21Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон хийгээд түүний үр удамд үеийн үед мөнхийн зарлиг байх болно гэв.
22ЭЗЭН цааш нь Мосед айлдан
— 23Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел, 24ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин. 25Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. 26Үүгээр чи хурлын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. 27Мөн ширээ ба түүний бүх хэрэгсэл, дэнлүүний суурь ба түүний хэрэгслүүд, утлагын тахилын ширээ, 28шатаалт тахилын ширээ ба түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурийг тослогтун. 29Бас эдгээрийг хамгийн ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. 30Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун. 31Чи Израилийн хөвгүүдэд хандан ийн хэл. “Энэ нь үеийн үед Миний төлөөх ариун тосолгооны тос болно. 32Үүнийг хүний бие дээр бүү асга, мөн үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ бол ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. 33Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.
34Дараа нь ЭЗЭН Мосед
—Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун. 35Үүгээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн. 36Тэдгээрийн заримыг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах газар болох хурлын майхны доторх гэрчлэлийн өмнө түүнээс нэг хэсгийг тавигтун. Энэ нь чамд хамгийн ариун байх ёстой. 37Ийм найрлагаар хийсэн утлагыг өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь ЭЗЭНий төлөө чамд ариун байх ёстой. 38Үүнтэй адилыг сүрчиг болгон хэрэглэхээр хийсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: