ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 34
34
1ЭЗЭН Мосед айлдан
—Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ. 2Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө ир. 3Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Мал сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв. 4Тиймээс Мосе урьдын адил хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод, ЭЗЭНий тушаасан ёсоор Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ. 5ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов. 6Дараа нь ЭЗЭН түүний урдуур өнгөрч
—ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. 7Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг гэж тунхаглав. 8Мосе газарт доош бөхийн мөргөхөөр яаравчлав. 9Тэр
—Эзэн минь, хэрвээ одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол би залбирч байна. Хэдийгээр ард түмэн тийм зөрүүд боловч Эзэнийг бидний дунд хамт явуулж, бидний гэм буруу болон нүглийг уучилж, Өөрийн эзэмшил болгон биднийг аваач гэж хэлэв.
10Тэгэхэд Бурхан
—Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм. 11Энэ өдөр Миний чамд юу тушааж байгааг сахихыг анхаар. Би чиний урдаас аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөж гаргана. 12Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно. 13Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч. 14(Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН бол хартай Бурхан билээ). 15Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж, тэд өөрсдийн бурхадтай завхайрч, өөрсдийн бурхдад тахил өргөөд, тэр тахилаасаа ид хэмээн хэн нэгэн нь чамайг урих вий. 16Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдний охид нь бурхадтайгаа завхайрч, бас чиний хөвгүүдийг бурхадтайгаа завхайруулах вий. 17Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.
18Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан. 19Хэвлий бүрийн ууган үр ба үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх. 20Илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрвээ золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган үр бүгдийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.
21Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар. 22Долоо Хоногуудын Баяр буюу улаан буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг тэмдэглэ. 23Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой. 24Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.
25Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ. 26Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.
27Дараа нь ЭЗЭН Мосед
—Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. 28Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив.
29(Мосег уулаас бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байв.) Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе Синаи уулаас бууж ирж байхдаа мэдсэнгүй. 30Тиймээс Аарон ба Израилийн бүх хөвгүүд Мосег харан, түүний нүүрний арьс гэрэлтсэнийг үзээд, түүнд ойртохоос айв. 31Мосе тэднийг дуудсанд, Аарон болон цуглаан дахь бүх захирагчид түүн уруу ирж, Мосе тэдэнтэй ярилцав. 32Үүний дараа Израилийн бүх хөвгүүд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНий өөрт нь айлдсан болгоныг үйлдэхийг Мосе тэдэнд тушаав. 33Мосе тэдэнтэй ярьж дуусаад, нүүрэн дээрээ бүтээлэг тавив. 34Харин Мосе ЭЗЭНтэй ярихаар Түүний өмнө очих бүрд, гарах хүртлээ бүтээлгээ авдаг байсан. Тэр гарч ирээд, юу тушаасныг Израилийн хөвгүүдэд дамжуулах болгонд 35Мосегийн нүүрийг буюу түүний нүүрний арьс гэрэлтсэнийг Израилийн хөвгүүд хардаг байв. Тиймээс ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 34: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: