ЕЗЕКИЕЛ 19
19
1Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,
2“Чиний эх хэн байсан бэ?
Арслангуудын дундах эм арслан!
Тэр залуу арслангуудын дунд хэвтэж, гүегүүдээ өсгөсөн.
3Тэрээр гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд, тэр нь арслан болж, олзоо тастчихыг сурчээ.
Тэр хүмүүсийг идэв.
4Тэгээд үндэстнүүд түүний тухай сонсжээ.
Тэр арслан тэдний нүхэнд баригдахад, тэд түүнийг дэгээгээр чирч Египетийн газар уруу авчрав.
5Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ,
тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.
6Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ.
Тэр залуу арслан болоод, олзоо тастчихыг сурчээ.
Тэр хүмүүсийг идэв.
7Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов.
Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.
8Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв.
Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав.
9Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив.
Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав.
10Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ.
Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.
11Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан бөгөөд түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн.
Тиймээс энэ нь өөрийн бөөн мөчрүүдтэй хамт бүрэн өндрөөрөө үзэгдэж байсан.
12Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав.
Тэр нь газарт хаягдав.
Дорнын салхи түүний жимсийг хатаажээ.
Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав.
Гал түүнийг шатаажээ.
13Одоо тэр нь цөлд, хуурай ба ангасан газарт суулгагджээ.
14Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав.
Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов”.
Энэ бол гашуудал бөгөөд гашуудал болов.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 19: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: