ЕЗЕКИЕЛ 36
36
1Хүний хүү чи Израилийн уулсад эш үзүүл. “Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун. 2Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дайсан чиний эсрэг ”Ха ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” хэмээн өгүүлсэн. 3Тиймээс чи эш үзүүлэн “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн яриа, хэл амны бай болохын тулд тэд сайн шалтгааны улмаас чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь чамайг няцалсан юм»” гэж хэл». 4Тиймийн тул Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс ба толгодод жалга ба хөндийнүүдэд хандан, хоосорсон балгас ба эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, доог тохуу болсон хаягдсан хотуудад хандан ийнхүү айлдаж байна. 5Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлдсан. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсдөдөө өмч болгон авсан юм». 6Тиймийн тул Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс ба толгод, жалга ба хөндийнүүдэд хандан өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би Өөрийн хардалт болон хилэн дотроо айлдсан билээ”. 7Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд өөрсдийн ичгүүрийг заавал үүрэх болно гэж Би тангарагласан. 8Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. 9Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан, тариалагдах болно. 10Би чиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь өсгөх болно. Хотууд оршин суугчидтай болж, балгаснууд сэргээн баригдах болно. 11Би чиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 12Тийм ээ, Би Өөрийн ард түмэн болох Израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэмшүүлнэ. Тийнхүү та нар тэдний өв болж, дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй”. 13Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Тэд чамд «Чи бол хүмүүсийг залгигч бөгөөд өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаасан» хэмээн өгүүлсэн учраас, 14тиймийн тул чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаахгүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи өөрийн үндэстнийг дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэжээ.
16Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,
— 17Хүний хүү, Израилийн гэр өөрийн эх нутагтаа сууж байхдаа тэд өөрсдийн зам болон өөрсдийн үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам нь эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан. 18Тиймийн тул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ. 19Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн юм. Тэдний замууд болон тэдний үйлсийн дагуу Би тэднийг шүүв. 20Тэд очих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав” хэмээн яригдсан. 21Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.
22Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм. 23Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 24«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно. 25Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно. 26Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. 27Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно. 28Миний та нарын өвөг дээдэст өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно. 29Мөн Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна. 30Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно. 31Тэгээд та нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно. 32Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдүүлэгдэг. Израилийн гэр ээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун».
33“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг хамаг хууль бусаас чинь цэвэрлэх өдөрт хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барих болно. 34Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно. 35Тэд ”Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ. 36Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно».
37Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно. 38Тахилын төлөөх сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүний сүргүүдээр дүүргэгдэх болно. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 36: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: