ЕЗЕКИЕЛ 47
47
1Дараа нь тэр намайг өргөөний хаалганд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг уруу ус урсан гарч байв. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө талаас урсаж байв. 2Тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, тойруулан зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан явав. Харагтун, ус өмнө талаас алгуурхнаар урсаж байв.
3Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. 4Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. 5Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гатлаж чадахааргүй гол байв. 6Тэр надад
—Хүний хүү чи үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцаан аваачив. 7Намайг буцаж ирсэнд, харагтун, голын эрэг дээр нэг талд ба нөгөөд маш олон мод байв. 8Дараа нь тэр надад айлдахдаа
—Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа юм. Дараа нь тэд далайд цутгагдахаар далайн зүг урсаж, далайн ус нь цэнгэг болдог. 9Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байх болно. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. 10Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байх болно. Тэдгээрийн загас нь төрөл зүйлсээрээ Их Тэнгисийн загас адил үлэмж их болно. 11Гэвч түүний намгууд ба балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно. 12Голын хажуугаар эрэг дээр, нэг талд ба нөгөө талд нь хоол хүнсэнд зориулах бүх төрлийн модод ургах болно. Тэдний навчнууд хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргах болно. Учир нь тэдгээрийн ус нь ариун газраас урсан гарч байгаа бөгөөд тэдгээрийн жимс нь хүнс болж, тэдгээрийн навч нь эдгэрэлтийн төлөө байх болно гэв.
13Эзэн БУРХАН ийнхүү айлдав.
—Та нар Израилийн арван хоёр овгуудын дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой. 14Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.
15Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Тэнгисээс Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл, 16Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм. 17Хил нь далайгаас Дамаскийн хил дэх Хазар-енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ бол хойд тал билээ. 18Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм. 19Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Тэнгист хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм. 20Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын эгц харалдаа хүрэх ёстой. Энэ бол баруун тал юм.
21Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун. 22Та нар өөрсдийнхөө дунд болон та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн, та нарын дотор суугч харийнхны дунд үүнийг өв болгон шавга татан хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дунд уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд оногдох болно. 23Харь хүний сууж буй овог дотор нь та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 47: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: