ЕЗЕКИЕЛ 7

7
1Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, айлдан
2Хүний хүү, чи Израилийн нутагт Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна гэж хэл. “Төгсгөл! Газрын дөрвөн өнцөгт төгсгөл ирж байна. 3Эдүгээ төгсгөл нь чиний дээр байгаа бөгөөд Би Өөрийн уур хилэнг чиний эсрэг илгээх болно. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний хамаг жигшүүрийг дээр авчирна. 4Учир нь Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг хэлтрүүлэхгүй. Харин Би чиний үйлдсэн ёсоор шийтгэж, чиний жигшүүрүүд та нарын дунд байх болно. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”.
5Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
—Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна! 6Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ! 7Дэлхийн оршин суугчид аа, чиний дээр мөхөл чинь иржээ. Цаг нь ирэв. Тэр өдөр ойрхон бөгөөд уулс дээр баяр хөөрийн уухай бус, хөл үймээн болж байна. 8Эдүгээ Би уураа чам дээр хоромхон зуур асгаж, Өөрийн хилэнг чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний дээр хамаг жигшүүрийг чинь авчирна. 9Миний мэлмий өрөвдөн харахгүй, Би хэлтрүүлэхгүй. Та нарын жигшүүрүүд дунд чинь байсаар байх үед Би зам мөрийн чинь дагуу чамд буцаан төлөх болно. Тэгэхэд ЭЗЭН Би цохиж байгааг та нар мэдэх болно.
10Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Чиний мөхөл гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн. 11Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, тэдний хурсан олны хэн нь ч тэдний баялгаас юу ч үгүй болж, тэдний дундах алдартай ямар ч юм үлдэхгүй. 12Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг байна. 13Үнэхээр тэд хоёулаа амьд байх зуур худалдагч нь зарсан юмаа буцааж авахгүй. Учир нь тэдний бүх олон түмний тухай үзэгдэл нь зайлуулагдахгүй бөгөөд тэдний хэн нь ч гэм буруугаар өөрийн амьдралаа батжуулахгүй.
14Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм. 15Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Талд байгч нь илдэнд алагдаж, мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно. 16Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно. 17Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно. 18Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно. 19Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм. 20Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно. 21Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана. 22Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана.
23Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна. 24Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана. 25Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй. 26Гай гамшгийн дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхал дээр нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана. 27Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөх бөгөөд нутгийн ард түмний гарууд чичирнэ. Тэдний байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, тэдний шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 7: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү