ЭХЛЭЛ 18
18
1ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад, 2хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж,
— 3Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна. 4Жаахан ус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу? 5Би жаахан талх авчиръя, тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж, аян замдаа гараарай. Та нар зарцынхаараа дайрч ирсэн учир ийм болой гэв. Тэд
—Чиний хэлсэн ёсоор болог гэв. 6Абрахам гэртээ санд мэнд гүйж ороод, Сарад
—Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд 7Абрахам хот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав. 8Абрахам ээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны дор зогсож байв.
9Тэд Абрахамаас
—Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд
—Майхандаа байгаа гэж хариулав. 10Тэр
—Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ. 11Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ. 12Сара дотроо инээж, өгүүлрүүн,
—Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв. 13ЭЗЭН Абрахамд
—Яагаад Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү” гэж хэлээд байна вэ? 14ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв. 15Сара айсандаа
—Би инээгээгүй гэж мэлзсэнд
—Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
16Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ. 17ЭЗЭН
—Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү? 18Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү? 19Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв. 20Тэгээд ЭЗЭН
—Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ. 21Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.
22Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ. 23Абрахам ойртон ирж,
—Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу? 24Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү? 25Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв. 26ЭЗЭН
—Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд 27Абрахам
—Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ. 28Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН
—Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд 29Абрахам дахин
—Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэж асуув.
—Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв. 30Абрахам
—Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд
—Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ. 31Абрахам
—Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яах вэ? гэсэнд
—Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ. 32Абрахам дахин
—Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд
—Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ. 33ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.
Одоогоор Сонгогдсон:
ЭХЛЭЛ 18: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: