ЭХЛЭЛ 2:1-4

ЭХЛЭЛ 2:1-4 АБ2004

Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ. Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ. ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой.