ЭХЛЭЛ 38
38
1Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив. 2Иуда тэнд канаан хүн Шуа гэдэг хүний охиныг олж хараад, түүнийг авч хамт хонов. 3Тэрээр жирэмсэлж хүү төрүүлэхэд, Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ. 4Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв. 5Тэр бас дахин хүү төрүүлж, хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа.
6Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв. 7Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир ЭЗЭН түүнийг алжээ. 8Иуда Онанд хандаж
—Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв. 9Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав. 10Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав. 11Иуда өөрийн бэр Тамарт хандаж
—Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий хэмээн боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.
12Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив. 13Тамар “Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг сонсоод, 14тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой. 15Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ. 16Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир
—Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр
—Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд 17тэрээр
—Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд тэрээр
—Та түүнийгээ надад өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ. 18Иуда
—Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр
—Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсанд Тамар Иудагаас жирэмсэлжээ. 19Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.
20Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй. 21Тэгээд тэрээр тэндхийн хүнээс
—Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? хэмээн асуусанд тэд
—Энд янхан байгаагүй гэжээ. 22Тэгээд тэрээр Иуда дээр хүрч ирээд
—Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд 23Иуда
—Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Би түүнд ишиг явуулсан боловч та түүнийг олж чадсангүй гэв.
24Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад
—Танай бэр Тамар завхайрч, түүнээсээ болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда
—Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв. 25Тэр эмэгтэй баригдан гарах үедээ хадам эцэгтээ хэл явуулж, “Би эдгээр зүйлийн эзнээс болж жирэмсэн болсон” гээд, цааш нь ”Харж болгооно уу? Энэ тамга, түүний оосор хийгээд таяг хэнийх вэ?” гэжээ. 26Иуда тэдгээр зүйлийг таниад,
—Би түүнд өөрийн хүү Шелаг өгөөгүй тул тэр надаас илүү зөв юм байна гэж хэлээд, түүнтэй дахин ойртсонгүй.
27Түүнийг төрөх болоход хэвлийд нь хоёр ихэр байжээ. 28Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь улаан утас аваад, гарт нь уяж,
—Энэ нь эхэлж гарлаа гэв. 29Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, дүү нь гарч иржээ. Эх баригч
—Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез гэдэг нэр өгөв. 30Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера гэдэг нэр өгөв.
Одоогоор Сонгогдсон:
ЭХЛЭЛ 38: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: