ЭХЛЭЛ 49
49
1Иаков хүүхдүүдээ дуудан
—Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.
2Иаковын хөвгүүд ээ!
Та нар цугларцгааж, сонсоцгоо!
Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!
3Реубен, чи бол миний ууган хүү,
Миний хүч чадал,
Сүр хүчний минь охь,
Цог жавхлангийн оргил,
Эрч чадлын дээд боловч
4Ус шиг бургилж байсан учир
Чи эрч чадлын дээд болж чадахгүй.
Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан.
Тэр миний орон дээр гарсан юм.
5Симеон, Леви хоёр ах дүүс.
Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.
6Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог.
Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг.
Тэд уур хилэнгээрээ хүн алж,
Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.
7Тэдний уур догшин ширүүн,
Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг!
Би тэднийг Иаковын дунд хувааж,
Израилийн дунд тараана.
8Иуда!
Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно.
Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно.
Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.
9Иуда, чи бол арслангийн гүег юм.
Хүү минь!
Чи барьсан олзоо орхин босов.
Тэр мяраан арслан шиг хэвтэнэ.
Арслан болохынх нь хувьд,
хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?
10Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй.
Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй.
Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.
11Илжгээ усан үзмийн модноос уяж,
Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж,
Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.
12Дарснаас болж нүд нь улайж,
Сүүнээс болж шүд нь цайх болно.
13Зебулун далайн эрэгт амьдран сууж,
Усан онгоцны зогсоолтой болж,
Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.
14Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.
15Тэрээр амрах газраа хараад,
Сайн гэж тооцоод,
Мөрөө доошлуулж,
Ачаагаа үүрээд,
Хүнд хүчир дарамтан дор зарагдана.
16Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд,
Ард олноо шүүх болно.
17Дан замын хажуугийн могой,
Морины өсгийг хатгаж,
Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.
18ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.
19Гад нь цэрэгт довтлуулах боловч
Тэдний араас хөөж довтолно.
20Ашерын хоол хүнс тос дааж,
Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.
21Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.
22Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир.
Булгийн дэргэдэх саглагар мөчир,
Тэр мөчир нь ханыг даван ургана.
23Мэргэн харваачид түүнийг харгислан харваад,
Нэхэн хөөсөн боловч
24Иосефын нум бат бэх,
Гар нь хүчтэй байх бөгөөд
Энэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас,
Израилийн Хад болох Хоньчин гарах болно.
25Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно.
Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,
Тэрээр чамайг ерөөх болно.
Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,
Доор гүний ерөөл,
Хөх ба умайн ерөөл болно.
26Чиний эцгийн ерөөл бол
Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж,
Мөнх уулсын хязгааргүй шиг
Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр,
Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.
27Бениамин нь олзоо урж тастагч чоно.
Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.
28Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ. 29Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь
—Би өвөг дээдэс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй маань хамт оршуулаарай. 30Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн өмнө, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм. 31Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм. 32Тэр талбай ба тэндхийн агуйг хитчүүдийн хөвгүүдээс худалдаж авсан гэв. 33Иаков хөвгүүддээ захиасаа хэлж дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өвөг дээдэс уруугаа оджээ.
Одоогоор Сонгогдсон:
ЭХЛЭЛ 49: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society