ХАБАККУК 3
3
1Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.
2ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд
би сүрдэн эмээж байна.
ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,
энэ үед тэдгээрийг мэдүүлээч.
Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.
3Бурхан Теманаас морилон ирж,
Ариун Нэгэн Паран уулаас заларна.
Села
Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин,
дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
4Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.
Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд
Түүний хүч чадал нууцлагдсан.
5Түүний өмнө тахал явж,
араас нь сүйрэл гамшиг дагадаг.
6Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.
Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.
Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв.
Түүний замууд үүрдийнх юм.
7Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,
Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа.
8Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь
гол мөрнүүдэд уурссандаа,
эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү?
ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу?
9Таны нум татагдаж,
цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн.
Села
Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав.
10Уулс Таныг хараад доргин чичирч,
ширүүн аадар бороо хаман өнгөрлөө.
Газрын гүн дуу чимээгээ гаргаж,
гараа өндөрт өргөлөө.
11Нар, сар байрандаа тогтов.
Таны сумны гэрэлд,
гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо.
12Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж,
уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.
13Өөрийн ард түмний аврал болон
тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ.
Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин,
гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо.
Села
14Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан.
Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ.
Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.
15Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр,
их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.
16Намайг сонсоход, дотор минь дэлсэж,
чимээ шуугианд уруул минь чичирнэ.
Ялзрал ясанд минь нэвтэрч,
зогсож буй газартаа би салганан чичирнэ.
Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол,
гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой.
17Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй,
усан үзмийн мод үр жимсгүй болж,
чидун модны ургац гарахгүй,
талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч,
мөн хашаандаа хоньгүй,
саравчиндаа үхэргүй болсон ч,
18би ЭЗЭНий дотор баясан хөөрч,
авралынхаа Бурхан дотор баярлана.
19Эзэн БУРХАН бол миний хүч чадал.
Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож,
намайг өндөр газруудаар минь явуулсан билээ.
Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав.
Одоогоор Сонгогдсон:
ХАБАККУК 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society