ЕВРЕЙ 12
12
1Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. 2Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. 3Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ.
4Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. 5Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.
“Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй.
Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.
6Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.
Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг”
гэжээ. 7Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? 8Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж. 9Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? 10Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм. 11Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг.
12Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн. 13Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь.
14Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. 15Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил. 16Садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. 17Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нулимс унаган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ.
18Учир нь та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи, 19бүрээн хүнгэнэх дуу болон үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Энэ нь тэр чимээг сонссон хүмүүсийн дахиад ямар ч үг бүү айлдаач хэмээн зайлсхийж байсан тийм чимээ юм. 20Учир нь тэд “Хэрэв амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн тушаалыг тэсвэрлэж чадаагүй юм. 21Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэж хэлсэн. 22Харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар, 23тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнснүүд уруу ирсэн. 24Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр ярьдаг цацагдсан цус уруу ирсэн.
25Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү? 26Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиож ганхуулсан. Харин эдүгээ Тэр “Би дахиж нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан. 27“Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм. 28Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. 29Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.
Одоогоор Сонгогдсон:
ЕВРЕЙ 12: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: