ЕВРЕЙ 13
13
1Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье. 2Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм. 3Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв. 4Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. 5Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. 6Тиймд бид зоригтойгоор
“Эзэн миний туслагч мөн.
Би айхгүй.
Хүн намайг яах юм бэ?”
гэдэг.
7Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай. 8Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна. 9Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсад нь ямар ч ач тусыг олоогүй билээ. 10Бидэнд тахилын ширээ бий. Асарт үйлчилдэг хүмүүс түүнээс юм авч идэх эрхгүй байдаг. 11Учир нь ариун газар уруу цусыг нь нүглийн төлөөх тахил болгон тэргүүн тахилчийн авчирдаг тэдгээр амьтдын бие нь буудлын гадна шатаагддаг юм. 12Тиймээс Есүс Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадна зовсон билээ. 13Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн, буудлын гадна гарч Түүн уруу очицгооё. 14Учир нь энд бидэнд мөнх хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. 15[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. 16Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.
17Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.
18Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. 19Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж залбирахыг би хичээнгүйлэн гуйж байна.
20Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан 21Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.
22Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин байж хүлээн аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ. 23Бидний ах дүү болох Тимот суллагдсаныг дуулгая. Хэрэв тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.
24Бүх удирдагчиддаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна. 25Нигүүлсэл нь та бүгдтэй байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
ЕВРЕЙ 13: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society