ЕВРЕЙ 2
2
1Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой. 2Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол, 3бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм. 4Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.
5Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй. 6Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.
“Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?
Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
7Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ.
Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж,
[Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.]
8Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан”
гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаагүй ямар ч юмыг Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ түүний эрхэнд бүх юмс оруулагдсаныг бид хараахан үзээгүй л байна. 9Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.
10Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. 11Учир нь Ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд
12“Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана,
Чуулганы дунд Таныг Би магтан дуулна”,
13мөн
“Би Түүнд найдна”,
“Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун”
гэжээ. 14Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж, 15бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм. 16Учир нь үнэхээр Тэр тэнгэр элч нарт бус, харин Абрахамын үр удамд тусалдаг билээ. 17Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв. 18Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.
Одоогоор Сонгогдсон:
ЕВРЕЙ 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: