ЕВРЕЙ 4
4
1Ингэхлээр Түүний амралт уруу орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс бид эмээх ёстой. 2Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ. 3Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний
“«Тэд Миний амралт уруу орохгүй» гэж
Би хилэгнэн андгайлсан”
гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог. 4Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан Өөрийн бүх ажлаас долоо дахь өдөр амрав” гэжээ. 5Тэнд бас “Тэд Миний амралт уруу орохгүй” гэсэн байна. 6Иймд тэр амралтад орох зарим хүмүүс үлдсэн бөгөөд урьд нь сайн мэдээг сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болж тийшээ орж чадаагүй учир
7“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
Зүрхээ бүү хатуу болго”
гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов. 8Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан. 9Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. 10Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм. 11Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.
12Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. 13Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.
14Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя. 15Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. 16Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.
Одоогоор Сонгогдсон:
ЕВРЕЙ 4: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: