ИСАИА 12
12
1Тэр өдөр чи ингэж хэлэх болно.
“ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе.
Та надад уурласан хэдий ч уураа татаж,
намайг тайвшрууллаа.
2Үзэгтүн, Бурхан бол миний аврал.
Би итгэн, айхгүй.
ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болов”
3Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
4Тэр өдөр та нар ингэж хэлэх болно.
“ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд.
Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд.
Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.
5Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул.
Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.
6Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун.
Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 12: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society