ИСАИА 27

27
1Тэр өдөр зугтагч могой Левиатан,
мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ.
Тэр далайн лууг ална.
2Тэр өдөр “Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.
3ЭЗЭН Би түүний хамгаалагч.
Би түүнийг эгшин бүрд усалдаг.
Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.
4Надад хилэн байхгүй.
Нохойн хошуу, эсвэл өргөсийг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж,
нэгмөсөн шатаах байсан.
5Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг.
Тэр Надтай энхийг тогтоог.
Тэр Надтай энхийг тогтоог”.
6Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж,
Израиль нахиалан цэцэглээд,
бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.
7Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу?
Түүнийг алсан тэд алагдсан шиг тэр бас алагдсан уу?
8Та түүнийг няцаахдаа зөв хэмжүүрээр шийтгэж,
дорнын салхитай өдрийнх мэт түүнийг догшин салхиараа авч явна.
9Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана.
Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно.
Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.
10Бэхлэгдсэн хотууд хоосорч,
эдлэн газар нь цөл мэт мартагдана.
Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.
11Түүний мөчрүүд хатаж хугарахад,
эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана.
Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ.
Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж,
Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.
12Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана. 13Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 27: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү