ИСАИА 56

56
1ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн.
Учир нь Миний аврал ирэх гэж байна.
Миний үнэн зөв нь илэрхийлэгдэнэ.
2Үүнийг үйлдэгч хүн,
үүнээс зуурагч хүний хөвгүүн,
амралтын өдрийг бузарлалгүй сахигч,
аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!”
3ЭЗЭНтэй нэгдсэн харь хүн
“ЭЗЭН намайг Өөрийнхөө хүмүүсээс гарцаагүй салгана” гэж бүү хэлэг.
Тайган хүмүүс “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү өгүүлэг.
4Учир нь ЭЗЭН үүнийг айлдав.
“Миний амралтын өдрийг сахин,
Надад тааламжтайг сонгон,
Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст
5Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө.
Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.
6ЭЗЭНд үйлчилж,
ЭЗЭНий нэрийг хайрлан,
Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин
Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг
7Би Өөрийн ариун ууланд аваачин,
Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно.
Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана.
Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ”.
8Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна”.
9Хээрийн бүх араатан, ойн бүх амьтад аа. Идэхээр ирэгтүн.
10Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй.
Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай,
хэвтээд мөрөөдөгчид юм.
11Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход.
Тэд ухаангүй хоньчид.
Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн,
хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ.
12“Ирэгтүн. Дарс авчирч, согтотлоо архи ууцгаая.
Маргааш өнөөдөр шиг л байх болно.
Бүр ч элбэг болно” гэж тэд хэлдэг.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 56: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү