ИСАИА 58:4-5
ИСАИА 58:4-5 АБ2004
Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй. Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн, үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр, мацаг барилт гэж нэрлэдэг юм уу?