ИСАИА 61
61
1Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна.
Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм.
Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн,
олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж,
хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,
2мөн ЭЗЭНий тааламжит жил,
бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан,
бүх гашуудагчийг тайвшруулан,
3Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч,
гашуудлын оронд баяр хөөрийн тос,
гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм.
Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд,
ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.
4Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож,
урьдын эвдэрсэн газруудыг янзалж,
олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.
5Харь хүмүүс босож,
та нарын сүргүүдийг хариулна.
Харийн хөвгүүд та нарын тариаланч,
усан үзэмчид болцгооно.
6Харин та нар ЭЗЭНий тахилч нар,
бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн,
үндэстнүүдийн эд баялгийг идэн,
тэдний хөрөнгөөр сайрхах болно.
7Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч,
доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна.
Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин,
мөнхийн баяр баясгалан тэднийх болно.
8Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж,
хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг.
Би тэдэнд шагналыг нь итгэмжтэйгээр өгнө.
Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.
9Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор,
тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана.
Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно.
10Би ЭЗЭНий дотор ихэд бахдан,
сэтгэл минь миний Бурханд баярлана.
Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж,
сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг,
Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож,
авралын хувцсаар хувцасласан юм.
11Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан,
цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг
Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 61: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society