ИСАИА 63
63
1Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ?
Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ?
“Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.
2Таны дээл яагаад улаан,
Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?
3“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд,
ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.
Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж,
уурлан тэднийг дэвсэлсэн.
Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч,
Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.
4Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөд
Миний золилтын жил ирсэн бөлгөө.
5Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.
Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан.
Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран,
Миний уур хилэн Намайг дэмжив.
6Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн,
уураараа тэднийг согтоон,
тэдний шүүсийг газарт асгасан юм”.
7Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан,
ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд
Израилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав.
Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.
8“Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд
худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав.
Тэгээд Тэр тэдний Аврагч болов.
9Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд
Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан.
Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан.
Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.
10Харин тэд эсэргүүцэн,
Түүний Ариун Сүнсийг гомдоов.
Тийм учраас Тэр эргэн,
тэдний дайсан болж,
тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.
11Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн
эртний өдрүүдийг дурсан санасан.
Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?
Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?
12Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ?
Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,
13тэднийг гүн усан дундуур хэн удирдав?
Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.
14Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв.
Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.
15Та тэнгэрээс доош харж,
Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч.
Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?
Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.
16Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй,
Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ.
Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг.
Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.
17Өө, ЭЗЭН,
Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн,
бидний зүрхийг хатууруулан,
Танаас эмээхгүй болгосон юм бэ?
Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч.
18Ариун ард түмэн чинь Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшсэн.
Бидний дайснууд нураан гишгэсэн.
19Танд хэзээ ч захирагдаж байгаагүй,
Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 63: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: