ИЕРЕМИА 20
20
1Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл болох тахилч Пашхур эдгээр зүйлсийг Иеремиа эш үзүүлж байгааг сонсоод, 2Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв. 3Дараа өдөр нь Пашхур Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм. 4Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна. 5Би мөн энэ хотын бүх эд баялгийг, түүний бүх бүтээгдэхүүн болон бүх үнэтэй зүйлсийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнэсийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, тэднийг авч яван, Вавилонд аваачна. 6Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.
7Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв.
Та намайг дийлж, ялав.
Би бүхэл өдрийн турш доог тохуу болов.
Хүн бүр намайг тохуурхах юм.
8Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг.
Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна.
Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.
9Харин хэрэв би
“Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэл
энэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно.
Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.
10Учир нь “Тал бүрд аймшиг байна!
Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов.
Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж,
“Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.
11Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна.
Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй.
Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.
12Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж,
санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Та
тэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач.
Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
13ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт!
Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг бузар мууг үйлдэгчийн гараас ангижруулав.
14Миний төрсөн өдөр хараагдах болтугай.
Эхийн минь намайг төрүүлсэн өдөр бүү ерөөгдөг.
15Эцэгт минь “Танд хүү төржээ” гэсэн мэдээг авчирч,
түүнийг баярлуулсан хүн хараагдах болтугай.
16Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг.
Тэрээр өглөө хашхирааныг, өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.
17Миний эх миний булш болж,
түүний хэвлий үргэлжид жирэмсэн байхын тулд
намайг төрөхөөс өмнө тэрээр намайг алсангүй учир тэгэг.
18Миний өдрүүд ичгүүр дотор өнгөрөхийн тулд
зовлон, уй гашууг харахаар би юунд хэвлийнээс гарав?
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 20: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: