ИОВ 28
28
1Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.
2Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
3Тэрээр харанхуйг эцэслэж,
харанхуй ба үхлийн сүүдэр дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг.
4Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд
тэр нь хүний хөлд мартагдсан байдаг.
Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.
5Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд
түүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.
6Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөд
шороо нь алт бөлгөө.
7Жимийг нь махчин шувууд мэддэггүй,
элээний нүд ч түүнийг хараагүй юм.
8Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,
арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.
9Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг.
Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.
10Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөд
түүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.
11Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,
нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.
12Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?
Ухаарлын газар хаана байна вэ?
13Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд
тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
14Гүн гүнзгий нь “Энэ нь миний дотор байхгүй”,
мөн далай ч “Энэ нь надад байхгүй” гэж хэлдэг.
15Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд
үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
16Тэр нь Офирын алтаар, үнэт оникс,
эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.
17Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.
18Шүр болон болрыг дурьдах ч хэрэггүй.
Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч өндөр болой.
19Етиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
тэр нь шижир алтаар ч үнэлэгдэж чаддаггүй юм.
20Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ?
Ухаарлын газар хаана байна вэ?
21Тэрээр ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд
тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
22Сүйрэл болон Үхэл “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг.
23Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд
түүний газрыг ч мэддэг.
24Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж,
тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
25Салхины хүнд, усны хэмжээ,
26бороонд хязгаарыг,
аянга цахилгаанд хэмийг тогтооход
27Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ.
Тэрээр үүнийг тогтоосон бөгөөд
бас үүнийг шалган үзсэн билээ.
28Тэрээр хүнд хандан
“Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм.
Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 28: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: