ИОВ 32
32
1Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ. 2Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елихугийн уур шатав. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм. 3Иовын гурван нөхөр түүнийг буруутгаж байсан хэдий ч хариу хэлж чадахгүй байсан тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав. 4Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху Иовтой ярилцахаа хүлээзнэж байв. 5Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ. 6Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн,
—Би насаар залуу, та нар ахмад билээ.
Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа.
7Ахмадууд ярьж,
олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.
8Гэтэл хүний доторх сүнс болон
Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
9Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд
ахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.
10Иймд би “Намайг сонс.
Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэнэ.
11Харагтун, би та нарын үгийг хүлээж,
хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
12Би та нарыг маш хянуур ажигласан билээ.
Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд
түүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.
13“Бид мэргэн ухааныг оллоо.
Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ” гэж бүү хэл.
14Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөд
би ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.
15Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна.
Тэдний үгс ч барагдлаа.
16Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?
17Би ч мөн өөрийн хувиа хариулж,
өөрийн санаа бодлыг хэлэх болно.
18Би үгсээр дүүрэн байна,
миний доторх сүнс намайг албадаж байна.
19Харагтун, гэдэс дотор минь савлаад онгойлгоогүй дарс мэт,
шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.
20Тайтгарахын тулд намайг яриулаач.
Би уруулаа нээж, хариу хэлье.
21Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.
22Учир нь хэрхэн бялдуучлахыг би мэдэхгүй билээ.
Эс бөгөөс Бүтээгч минь намайг удахгүй зайлуулах байсан.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 32: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: