ИОВ 4

4
1Дараа нь теман хүн Елифаз хариу хэлэхдээ,
2Хэрэв хэн нэгэн хүн чамд үг хэлэхээр зориглоод үзвэл,
чи тэвчээрээ алдах уу?
Гэвч хэн ярихыг хориглож чадах билээ?
3Чи олон хүнийг сургамжилсан бөгөөд
чи сул дорой гарыг тэнхрүүлснээ харагтун.
4Чиний үгс ганхаж буй хүмүүст зогсоход нь тусалсан бөгөөд
чи сөхрөгсдийг хүчирхэгжүүлсэн билээ.
5Харин одоо тэр нь чамд ирэхэд,
чи тэвчээргүй байна.
Энэ нь чамд хүрэхэд чи зориг мохжээ.
6Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чинь
чиний найдвар биш бил үү?
7Одоо санаач, гэмгүй атлаа мөхсөн хэн байна?
Эсвэл шулуун шударга нэгэн хаана сөнөсөн бэ?
8Миний харсны дагуу гэм бурууг хагалж,
зовлон зүдгүүрийг таригчид түүнийгээ хурааж авдаг.
9Бурханы амьсгалаар тэд мөхөж,
Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.
10Арслангийн архираан,
арслангийн дуу тасарч, залуу арслангуудын шүднүүд хугарчээ.
11Идэш дутагдсанаас арслан үхэж,
эм арслангийн зулзаганууд таран бутарчээ.
12Надад нэгэн үг нууцаар ирж,
чих минь түүний шивнэхийг сонсов.
13Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд
14айдас ба чичиргээ над уруу ирж,
бүх ясыг минь чичрүүлэв.
15Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд,
биеийн минь үс арзайн босов.
16Тэр нь хөдөлгөөнгүй зогсож байсан боловч
би төрхийг нь ялган таньж чадахгүй байлаа.
Нүдний минь өмнө дүрс байв.
Анир чимээгүй.
Дараа нь би дуу сонслоо.
17“Хүн төрөлхтөн Бурханы өмнө зөв шударга байж чадах уу?
Хүн өөрийн Бүтээгчийн өмнө цэвэр байж чадах уу?
18Тэрээр Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй.
Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг.
19Тэгвэл шавар сууцанд амьдардаг,
үндэс суурь нь шороонд байдаг,
дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!
20Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм.
Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг ажээ.
21Тэдний дотор майхнуудынх нь оосрууд татагдсан биш үү?
Мэргэн ухаангүйгээр тэд үхдэг юм”.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 4: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү