ИОВ 40
40
1Тэгээд ЭЗЭН Иовд айлдахдаа
— 2Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү?
Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.
3Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан,
— 4Харагтун, би бол өчүүхэн юм.
Танд би юуг хариулж чадах билээ?
Би гараа аман дээрээ тавья.
5Би нэг удаа ярьсан, би хариулахгүй.
Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.
6Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан,
— 7Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл.
Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.
8Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу?
Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?
9Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?
Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?
10Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж,
хүндлэл, яруу алдраар хувцасла.
11Өөрийн уурыг оволзуулан асгаж,
бардам хүн бүрийг хараад,
түүнийг дорд болгооч.
12Бардам хүн бүрийг хараад,
түүнийг номхруулж,
хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.
13Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач.
Нууц газарт тэднийг хүлээч.
14Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийг
Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.
15Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна.
Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог.
16Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь,
түүний чадал хэвлий дэх булчинд нь бий.
17Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг.
Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.
18Түүний яснууд хүрэл хоолой юм.
Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.
19Тэр бол Бурханы замуудын анхдагч билээ.
Бүтээгч нь илдээ авчраг.
20Уулс түүнд хоолыг нь залгуулдаг бөгөөд
хээрийн бүх араатан амьтад тэнд нааддаг.
21Тэрээр лянхуа цэцгийн дор,
зэгс болон хулсан нуувчинд хэвтдэг бөлгөө.
22Лянхуа цэцэг түүнийг сүүдрээр халхалдаг.
Горхины уд модод түүнийг хүрээлдэг.
23Гол үерлэж тэрээр сандардаггүй.
Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.
24Харж байхад нь түүнийг хэн нэгэн барьж чадах уу?
Хамрыг нь хэн нэгэн дөрлөж чадах уу?
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 40: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society