ИОВ 9
9
1Тэгэхэд Иов хариулан
— 2Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ.
Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
3Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл,
мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
4Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг
ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
5Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ
Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
6Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч,
баганануудыг нь ганхуулдаг.
7Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд
тэрээр оддыг лацаддаг.
8Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж,
далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
9Тэрээр Долоон бурхан, Мичид,
Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.
10Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд
тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
11Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан бол
би Түүнийг харахгүй байх байсан.
Түүнийг цаашаа өнгөрөх байсан бол
би Түүнийг ажиглахгүй байх байсан.
12Тэрээр шүүрэн авах байсан бол
хэн Түүнийг саатуулж чадах байсан бэ?
Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?
13Бурхан Өөрийн уураа буцаахгүй.
Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.
14Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж,
Түүний өмнө үгсээ сонгох вэ?
15Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв.
Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.
16Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан бол
миний дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.
17Учир нь Тэр намайг шуургаар довтолж,
шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
18Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй,
харин намайг уй гашуугаар дүүргэдэг.
19Хэрэв хүчний талаар бол,
харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!
Хэрэв шударга ёсны талаар бол,
хэн Түүнийг дуудаж чадах вэ?
20Би хэдий зөвт ч гэсэн
миний ам намайг буруутгах болно.
Би хэдийгээр буруугүй ч гэсэн
Тэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.
21Би буруугүй.
Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй.
Би амьдралаа жигшдэг.
22Бүгд ялгаагүй.
Тиймээс би “Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг” гэж хэлдэг юм.
23Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг бол
Тэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.
24Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм.
Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг.
Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?
25Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм.
Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
26Тэд хулсан завьнууд мэт,
олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.
27Хэдийгээр би “Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж,
хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч
28би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөд
Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
29Би хорон муу гэж тооцогдсон,
тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?
30Би өөрийгөө цасаар угааж,
гараа шүлтээр цэвэрлэлээ ч,
31Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд
өөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.
32Бид хамтдаа шүүх уруу явж
би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
33Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.
34Тэр Өөрийн саваагаа надаас холдуулж,
Түүний аймшиг намайг бүү түгшүүлэг.
35Би Түүнээс эмээлгүй ярихсан.
Гэвч би өөрийн дотроо үүнтэй адилгүй билээ.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 9: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society