ИОНА 1

1
1ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж, айлдахдаа
2Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв. 3Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув.
4ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв. 5Тэгэхэд далайчид айж, хүн бүр өөрийн бурхнаа дуудаж, хөнгөн болгохын тулд хөлөг онгоцон дээрх ачаа тээшээ далай уруу хаяжээ. Харин Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрсжээ. 6Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж,
—Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв. 7Хүмүүс бие биедээ
—Ирцгээ, бидний энэ гамшиг хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр унав. 8Тэд Ионад
—Бидэнд одоо хэл! Бидний энэ гамшиг хэнээс болж байгаа вэ? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Чиний улс орон аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв. 9Иона тэдэнд
—Би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэв.
10Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд хандан
—Чи яах гэж ингэв? гэжээ. Учир нь Иона өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж яваа гэдгийг мэдсэн байжээ. 11Далайн шуурга улам хүчтэй болсон учир тэд түүнд
—Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв. 12Иона тэдэнд
—Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв. 13Харин хүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдэж байсан боловч чадсангүй. Учир нь далайн шуурга тэдний эсрэг улам ширүүсэв. 14Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч,
—ЭЗЭН, бид хичээнгүйлэн залбирч байна. Энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та хүссэн бүхнээ хийсэн гэв.
15Ингээд тэд Ионаг барьж аваад, далайд хаясан бөгөөд далай догшрон ширүүсэхээ болив. 16Тэгэхэд тэр хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн, ЭЗЭНд тахил өргөж, тангараглав.
17ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.

Одоогоор Сонгогдсон:

ИОНА 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү