ИОНА 3
3
1ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж,
— 2Босож, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах гэж байгаа тунхгийг тунхагла гэжээ. 3Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневед очив. Ниневе бол гурван өдрийн турш алхаж туулахаар агуу их хот байв. 4Тэгээд Иона нэг өдөржин тэр хотоор алхан явж, хашхиран,
—Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.
5Тэгэхэд Ниневегийн ард түмэн Бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж, хамгийн томоос бага хүртлээ таар өмсөв. 6Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суув. 7Тэрээр тунхаг гаргаж,
—Ниневед хаан болон түүний ноёдын гаргасан зарлигийн дагуу хүн, амьтан, үхэр, хонь юу ч амсаж болохгүй. Тэд идэж, ус ууж болохгүй. 8Харин хүн амьтан бүгдээрээ таар нөмрөх ёстой. Хүн бүр өөрийн бузар булай зам болон өөрийн гар дахь хүчирхийллээс эргэхийн тулд Бурханыг хичээнгүйлэн дуудаг. 9Бурхан эргэж, зөөлрөн, биднийг устгахгүйгээр Өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ? гэв.
10Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.
Одоогоор Сонгогдсон:
ИОНА 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society