ИОШУА 16
16
1Иосефын хөвгүүдэд оногдсон газар нутаг Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтэйгээс эхэлж, тэндээсээ цөлөөр дамжин Бетелийн уулархаг нутаг уруу өгсөв. 2Энэ нь цаашлан Бетелээс (буюу Лузаас) явж Атарот дахь Архигийн хил хязгаар уруу үргэлжлэв. 3Баруун зүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв.
4Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав. 5Ефраимын хөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв. 6Тэгээд уг хил Михметатын хойд зүгээр баруун тийшээ чиглэн Таанат-шило уруу зүүн тийш эргэн, хажуугаар өнгөрч Ианоагийн тэнгисийн зүүн талаар үргэлжлэн байв. 7Энэ нь Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв. 8Таппуагаас уг хил нь баруун тийш Кана горхи хүртэл үргэлжлэн тэнгис хүрч төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн ургуудынх нь дагуух өв билээ. 9Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хотууд нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов. 10Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 16: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: