ИОШУА 7
7
1Гэвч Израилийн хөвгүүд хориглогдсон зүйлст итгэлгүй хандлагаар үйлдэв. Иуда овгийн Зерагийн хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан хориглосон зүйлсээс заримыг нь авав. Тийм учраас ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.
2Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд
—Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав. 3Тэд Иошуа уруу буцан ирж,
—Бүх ард олныг бүү явуул. Зөвхөн хоёр юм уу, гурван мянга орчим хүн Аи уруу явах хэрэгтэй. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв. 4Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав. 5Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг алав. Тиймээс ард олны зүрх мохон ус мэт болов.
6Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав. 7Иошуа
—Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой! 8Эзэн минь, нэгэнт Израиль дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? 9Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.
10Тэгтэл ЭЗЭН Иошуад
—Өндийн бос. Чи нүүрээрээ харуулдан унах нь юу вэ? 11Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан Миний гэрээг тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан. 12Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй. 13Бос, ард олныг ариусган тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй». 14Тэгэхээр өглөө та нар овог овгоороо ойртон ир. ЭЗЭНий авах овог нь ураг ургаараа, ЭЗЭНий авах ураг нь бүл бүлээрээ, мөн ЭЗЭНий авах бүл хүн тус бүрээрээ ирэгтүн. 15Хориглосон зүйлсийг авсан хүн, өөртөө байгаа бүхний хамт галд шатаагдана. Учир нь гэвэл тэр ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн юм” гэж хэл гэлээ.
16Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог авагдав. 17Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ургийг авав. Зерахчуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд, Забди авагдав. 18Иошуа түүний гэрийнхнийг хүн тус бүрээр нь авчрахад, Иуда овгийн Зерахын хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан авагджээ. 19Иошуа Аханд
—Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ. 20Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь
—Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл 21олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв.
22Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан уруу гүйн очиж харвал, тэдгээр зүйлс нь доороо мөнгөний хамт түүний майхан доторх газарт нууцлагдсан байв. 23Тэд майхан дотроос тэдгээрийг авч, Иошуа болон Израилийн бүх хөвгүүдэд авчран, ЭЗЭНий өмнө асгав. 24Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав. 25Иошуа
—Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав. 26Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 7: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: