ЛЕВИТ 8
8
1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
— 2Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун. 3Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв. 4Тийнхүү Мосе ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор хийв. Хурлын майхны үүдэнд цуглааныг цуглах зуур, 5Мосе цуглаанд хандан
—ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл бол энэ болой гэв.
6Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав. 7Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв. 8Тэгээд тэр цээживчийг түүнд тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийв. 9Тэр бас түүний толгой дээр малгай тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.
10Тэгээд Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон тэдгээрийг ариусгав. 11Тэр тосны заримыг тахилын ширээн дээр долоон удаа цацаж, тахилын ширээ болон түүний бүх хэрэгслийг, угаагуур болон түүний суурийг тослон ариусгав. 12Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов. 13Дараа нь Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэдэнд дээлийг өмсгөн, урт бүсээр бүсэлж, толгой дээр нь малгай өмсгөв.
14Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын бухыг авчраад, Аарон болон түүний хөвгүүд нүглийн төлөөх тахилын бухын толгой дээр гараа тавьцгаав. 15Дараа нь Мосе түүнийг нядлаад цусыг нь аван хуруугаараа заримыг нь тахилын ширээний эврүүдийн дээр тойруулан нялж, тахилын ширээг ариусгав. Тэгээд тэр бусад цусыг нь тахилын ширээний суурь уруу түүний төлөө эвлэрүүллийг хийхээр асган түүнийг ариусгав. 16Мосе мөн бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авчээ. Тэр үүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. 17Харин тэрээр бух болон арьс, мах, сэвсийг нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хуарангийн гадна галд шатаав.
18Тэгээд тэр шатаалт тахилын хуцыг авчирсан. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 19Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав. 20Тэрээр хуцыг мөчлөн эвдэж огтлоод, Мосе толгой, хэсгүүдийг болон өөхийг нь шатаан уугиулав. 21Гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаасны дараа Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулав. Энэ бол тайвшруулах тааламжит үнэрт зориулсан шатаалт тахил байлаа. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор ЭЗЭНд галаар өргөх өргөл байлаа.
22Тэгээд тэр сахил хүртээх ёслолын хуц болох хоёр дахь хуцыг авчирлаа. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 23Мосе түүнийг нядалж, түүний хэсэг цусыг нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. 24Тэр мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосе хэсэг цусыг тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. Тэгээд Мосе бусад цусыг тахилын ширээ уруу тойруулан цацав. 25Тэр өөхийг, сүүлийг, бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт, баруун гуяыг нь авав. 26ЭЗЭНий өмнө байсан исгээгүй талхны сагснаас тэр нэг исгээгүй бинг, тостой хольсон талхан боов нэгийг болон нэг боовыг авч, тэдгээрийг өөхнүүд болон баруун гуян дээр байрлуулав. 27Тэгээд тэр энэ бүхнийг Аароны гар дээр, түүний хөвгүүдийн гар дээр тавьж, тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. 28Тэгээд Мосе тэдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. Эдгээр нь тайвшруулах тааламжит үнэрт зориулсан, сахил хүртээх ёслолын тахил байлаа. Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл байв. 29Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.
30Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.
31Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь
—Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан “Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно” хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн. 32Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун. 33Та нар сахил хүртэх ёслолын чинь үе дуусах өдрийг хүртэл, долоо хоногийн турш хурлын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь Тэр та нарт долоо хоногийн турш сахил хүртээх юм. 34Та нарын өмнөөс эвлэрүүллийг хийхээр өнөөдрийн хийгдсэнийг ЭЗЭН хийхийг тушаасан. 35Түүнээс гадна, та нар үхэхгүйн тулд хурлын майхны үүдэнд долоо хоногийн туршид өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий шаардлагыг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ. 36Аарон болон түүний хөвгүүд ингэж ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан бүх зүйлсийг хийв.
Одоогоор Сонгогдсон:
ЛЕВИТ 8: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: