ЛУК 19:28-41
ЛУК 19:28-41 АБ2004
Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд хүрч ирээд, шавь нараасаа хоёрыг илгээн, — Та нар зэргэлдээх суурин уруу яв. Тэнд очоод, та нар урьд нь хүн ер унаж байгаагүй илжигний дудранг олно. Тайлаад энд аваад ир. Хэрэв хэн нэгэн та нараас “Та нар юунд түүний уяаг тайлна вэ?” гэвэл, “Эзэнд хэрэгтэй байна” гэж хэл гэжээ. Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олж харав. Тийнхүү тэд дудрангийн уяаг тайлах үед эзэн нь тэднээс —Та нар юунд дудрангийн уяаг тайлав? гэхэд тэд —Эзэнд хэрэгтэй байна гэв. Тэд дудранг хөтлөн ирэхэд, хүмүүс түүн дээр хувцсаа тохоцгоож, Есүсийг мордуулав. Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь хувцсаа дэвсэж байлаа. Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, — Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа зэмлээч гэсэнд Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү гэв. Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж,