МАТАЙ 10:34-39
МАТАЙ 10:34-39 АБ2004
Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно. Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ. Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш. Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.