МАТАЙ 21
21
1Тэд Иерусалимд ойртон ирж, Чидун уулын бэл дэх Бетфагт очоод, Есүс хоёр шавиа илгээхдээ, 2тэдэнд
—Эсрэг талд чинь байгаа тосгон уруу яв. Тэр даруй та нар нэгэн уяатай илжгийг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад, Над уруу авчир. 3Хэрэв хэн нэгэн хүн та нарт юм хэлбэл, “Эд Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр хүн тэднийг даруй явуулна гэж айлджээ. 4Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тул болой. Юу гэвэл
5«Сионы охинд хэл.
“Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна.
Илжиг буюу ачаа зөөдөг амьтны төл дудран унаж, эгэл даруухнаар ирнэ”»
гэсэн юм. 6Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж, 7илжгийг дудрантай нь авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав. 8Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа. 9Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон
—Давидын Хүүд Хосанна!
Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!
Хамгийн дээдэд Хосанна!
гэж хашхиралдаж байлаа. 10Түүнийг Иерусалимд ороход бүх хотынхон үймэлдэж,
—Энэ хэн билээ? гэцгээв. 11Олон түмэн
—Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
12Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод, 13тэдэнд
—“Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна гэв. 14Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. 15Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор
—Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн 16Түүнд
—Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс
—Тийм ээ, “Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв. 17Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.
18Өглөө хот уруу буцахдаа Тэр өлссөн ажээ. 19Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд
—Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. 20Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж
—Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. 21Есүс хариуд нь
—Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно. 22Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.
23Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж,
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад 24Есүс тэдэнд
—Би та нараас бас нэг зүйлийг асууя. Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье. 25Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд өөр хоорондоо хэлэлцэж
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. 26Хэрэв “Хүмүүсээс” гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд, 27Түүнд
—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс ч мөн тэдэнд хэлсэн нь
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй. 28Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр ууган хүү уруугаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн тариалан дээр ажилла” гэсэнд, 29хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. 30Мөнөөх хүн удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд, хүү нь “Үгүй” гэжээ. Гэвч дараа нь гэмшиж, ажиллахаар явав. 31Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд, тэд
—Сүүлчийнх нь гэв. Есүс тэдэнд хандан
—Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид болоод янхнууд та нараас түрүүнд Бурханы хаанчлалд орох болно. 32Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болоод янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзэхдээ гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.
33Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ. 34Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ. 35Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив. 36Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ. 37Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. 38Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ. 39Тэгээд тэд түүнийг бариад усан үзмийн тариалангийн гадна гаргаж хаяад, түүнийг алав. 40Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн хүрч ирээд, тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд, 41тэд
—Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв. 42Есүс тэдэнд
—“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ.
Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай”
гэснийг та нар Судраас огт уншаагүй юу? 43Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно. 44Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. 45Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. 46Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.
Одоогоор Сонгогдсон:
МАТАЙ 21: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: