МАРK 12
12
1Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв.
—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзэм шахах савыг суулгах газрыг малтаж, цамхаг босгожээ. Үүнийгээ усан үзмийн тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ. 2Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар боолоо илгээв. 3Тэд боолыг нь барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. 4Тэр дахин өөр боолоо тариаланчид уруу явуултал толгойг нь хага цохиж, гутаан доромжилжээ. 5Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олон хүнийг ч мөн адил заримыг нь зодож, заримыг нь алжээ. 6Илгээх ганцхан хүн түүнд үлдсэн нь хайртай хүү нь байлаа. Тэр хүн “Тэд миний хүүг хүндэтгэнэ” гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн уруу явуулав. 7Харин усан үзмийн тариаланчид бие биедээ “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирцгээ. Түүнийг алчихъя. Өмч нь биднийх болно” гэцгээж, 8түүнийг барьж авч, алаад усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяжээ. 9Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн юу хийх вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөж цэцэрлэгээ өөр хүмүүст өгнө. 10Та нар
“Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов.
11Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай юм” гэсэн Судрыг уншаагүй гэж үү?
гэлээ. 12Тэд Есүсийг барихаар завдаж байсан боловч ард олноос айв. Учир нь Есүс өөрсдийнх нь эсрэг сургаалт зүйрлэл айлдсаныг хүмүүс ойлгосон байв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
13Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав. 14Тэд ирээд Түүнд
—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал, 15Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд
—Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв. 16Тэд нэг денар авчирсанд Есүс
—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд, тэд
—Цезарийнх гэлээ. 17Есүс тэдэнд
—Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд Түүнийг гайхацгаав.
18(Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан,
— 19Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн. 20Ах дүү долоон хүн байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. 21Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. 22Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ. 23Амилалтад [тэд амилахад] тэр хэний эхнэр болох вэ? Яагаад гэвэл тэр долоо бүгдээрээ түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэхэд нь 24Есүс тэдэнд
—Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу? 25Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй. Харин тэд тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болно. 26Харин үхэгсэд дахин амилах тухайд Мосегийн номын бутны тухай хэсэгт Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” гэж айлдсаныг та нар уншаагүй юу? 27Тэр бол үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж айлдав.
28Хуулийн багш нарын нэг нь ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс
—Ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа. 29Есүс
—Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. 30Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун” гэсэн нь юм. 31“Чи хөршөө өөр шигээ хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй гэлээ. 32Хуулийн багш Түүнд
—Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр нэгэн байхгүй гэж Та үнэнээр айлдлаа. 33Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм гэв. 34Түүний ухаалгаар хариулахыг Есүс хараад, түүнд
—Та Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.
35Есүс сүмд зааж байсан шигээ,
—Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? 36Давид өөрөө Ариун Сүнсээр
“Эзэн миний Эзэнд
«Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл
Миний баруун гарт залрагтун» гэв”
гэж хэлсэн. 37Давид өөрөө Түүнийг “Эзэн” гэж дуудсан. Тэгвэл Тэр яаж түүний хүү байж таарах вэ? гэж айлдав. Үй олон хүн Түүнийг баяртайгаар сонсож байв.
38Тэр Өөрийн сургаалдаа айлдруун
—Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт нөмрөгтэй явж, хөл ихтэй газруудад хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. 39Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд 40бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар үлэмж шийтгэл хүлээнэ гэв.
41Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа. 42Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. 43Есүс Өөр уруугаа шавь нараа дуудаад
—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө. 44Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
МАРK 12: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: