МАРK 14
14
1Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх ба Исгээгүй Талхны Баяр байв. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг зальжин аргаар баривчилж, хөнөөхийг оролдож байв. 2Тэд
—Баярын үеэр болохгүй. Тэгвэл олон түмний дотор үймээн самуун болж магадгүй хэмээцгээв.
3Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг хагалаад, Есүсийн толгой дээр тос цутгав. 4Гэтэл зарим нь дургүйцэн өөр хоорондоо хэлэлцэж
—Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ? 5Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд тэд түүнийг зэмлэжээ. 6Харин Есүс
—Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн. 7Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. 8Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо. 9Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав.
10Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар уруу явлаа. 11Тэд үүнийг сонсоод, баярлаж түүнд мөнгө өгнө гэж амлав. Боломжтой цагт Есүсийг яаж барихыг тэр эрэлхийлж эхлэв.
12Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь
—Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв. 13Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд
—Хот уруу ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. 14Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх Баярын зоог идэх Миний зочны өрөө хаана байна?» гэж хэлүүлж байна” гэж хэл. 15Тэгээд тэр өөрөө та нарт зассан, бэлэн дээд том өрөөг үзүүлнэ. Тэнд та нар бидэнд зоог бэлд гэж айлдав. 16Шавь нар нь гарч явж, хотод иржээ. Тэгээд Есүсийн айлдсан ёсоор айлаа олж, тэд Дээгүүр Өнгөрөх Баярт бэлдэв. 17Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирлээ. 18Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс
—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг нь буюу Надтай хамт хооллож буй хүн Надаас урвана гэлээ. 19Тэд гунигтай болон, нэг нэгээрээ Түүнд
—Би лав биш биз дээ? гэлээ. 20Есүс тэдэнд
—Тэр нь арван хоёрын нэг, Надтай хамт нэг хуланд гар дүрж байгаа нэг нь мөн. 21Яагаад гэвэл Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэж айлдав.
22Тэднийг зооглон байх зуур Есүс талх аваад ерөөсний дараа, хуваан тэдэнд өгөөд,
—Үүнийг ав. Энэ бол Миний бие гэв. 23Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа. 24Есүс тэдэнд
—Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно. 25Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.
26Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.
27Есүс тэдэнд
—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. 28Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв. 29Гэтэл Петр Түүнд
—Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй гэхэд, 30Есүс түүнд
—Үнэнээр Би та нарт хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи өөрөө Намайг гурван удаа үгүйсгэнэ гэв. 31Гэвч Петр бүр их хүчлэн
—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэв. Тэд бүгдээрээ бас тэгж хэлж байлаа.
32Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа
—Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, 33Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв. 34Есүс тэдэнд
—Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв. 35Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав. 36Есүс
—Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ. 37Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт
—Симон, чи унтаж байна уу? Ганцхан цаг сэрүүн байж чи чадсангүй юу? 38Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой гэлээ. 39Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав. 40Тэр дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Учир нь тэдний нүд анилдаж байв. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. 41Есүс гурав дахь удаагаа ирж, тэдэнд
—Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Одоо боллоо. Цаг ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. 42Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулах хүн ойртон байна гэлээ.
43Түүнийг айлдаж байх зуур, тэр даруй арван хоёрын нэг болох Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. 44Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд
—Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттайгаар авч яв гэж хэлсэн байлаа. 45Иудас ирээд, тэр даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд Түүнийг үнсэв. 46Тэд Түүнийг барин, баривчиллаа. 47Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчсан байлаа. 48Есүс тэдэнд айлдруун
—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирэв үү? 49Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа. 50Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав.
51Нүцгэн биен дээрээ даавуун хучлаганаас өөр юу ч нөмрөөгүй нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Түүнийг хүмүүс барьж автал, 52тэр хучлагаа ардаа хаяад нүцгэн чигээрээ зугтжээ.
53Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа. 54Петр тэргүүн тахилчийн хашаан дотор ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв. 55Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг алахын тулд Түүний эсрэг гэрчлэхийг хичээсэн боловч юу ч олсонгүй. 56Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч, гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. 57Зарим нь босоод Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэл өгөн,
— 58Бид “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор Би хүний гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэж байв. 59Үүн дээр хүртэл тэдний мэдүүлэг таарахгүй байлаа. 60Тэргүүн тахилч босож урд ирээд, Есүсээс
—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Эдгээр хүмүүс Таны эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув. 61Гэвч Есүс дуугүй байж, ямар ч хариулт өгсөнгүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун
—Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ. 62Есүс
—Би мөн. Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна гэв. 63Тэргүүн тахилч хувцсаа хүү татаад,
—Бидэнд өөр гэрч нарын хэрэг гэж юу байна? 64Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Энэ нь та нарт ямар санагдаж байна? гэж хэлэв. Тэд бүгдээрээ Есүс үхэх ёстой гэсэн ял тулгав. 65Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж,
—Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.
66Петрийг хашааны доод талд байхад нь тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирж, 67Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан
—Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. 68Гэвч тэр үүнийг үгүйсгэж,
—Юу яриад байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.] 69Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд зогсож байсан хүмүүст дахин
—Энэ хүн бол тэдний нэг мөн гэжээ. 70Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэж байлаа. Хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Петрт
—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи бас Галилын хүн юм байна гэлээ. 71Гэтэл тэр харааж эхлэн, тангараглаж
—Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. 72Тэр даруй хоёр дахь удаагаа азарган тахиа донгодлоо. Тэгээд Петр
—Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдсаныг саналаа. Тэр уйлж гарав.
Одоогоор Сонгогдсон:
МАРK 14: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: