ТООЛЛОГО 29
29
1Долдугаар сард, уг сарын эхний өдөр та нар бас ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээ үлээлтийн өдөр болох юм. 2Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургаар шатаалт тахил өргө. 3Бас тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, 4долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөх болой. 5Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө. 6Эдгээрийг тогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.
7Дараа нь энэ долдугаар сарын аравны өдөр та нар ариун цугларалт хий. Та нар өөрсдийгөө үгүйсгэж, ямар ч ажил хийж болохгүй. 8Та нар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир. 9Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, 10долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн. 11Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг эвлэрүүллийн нүглийн төлөөх тахил, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.
12Дараа нь долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цугларалт хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. Та нар ЭЗЭНд найр наадмыг долоо хоногийн туршид тэмдэглэгтүн. 13Та нар шатаалт тахил буюу галаар өргөх өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр болгон согоггүй арван гурван бух, хоёр хуц, нэг настай арван дөрвөн эр хургыг авчир. 14Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, арван гурван бухын тус бүрд нь ефагийн аравны гурвыг, хоёр хуцын тус бүрд нь аравны хоёрыг, 15арван дөрвөн хурганы тус бүрд нь аравны нэгийг өргө. 16Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.
17Дараа нь, хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 18Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 19Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.
20Дараа нь, гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 21Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 22Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.
23Дараа нь, дөрөв дэх өдөр нь арван бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 24Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 25Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.
26Дараа нь, тав дахь өдөр нь есөн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 27Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 28Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.
29Дараа нь, зургаа дахь өдөр нь найман бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 30Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 31Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.
32Дараа нь, долоо дахь өдөр нь долоон бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 33Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 34Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.
35Найм дахь өдөр та нар ёслолын чуулганыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. 36Харин та нар нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болох шатаалт тахил буюу галаар өргөх өргөл болгон авчрах ёстой. 37Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөнө. 38Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.
39Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир” гэж хэл гэв. 40ЭЗЭНий Мосед тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд өгүүлэв.
Одоогоор Сонгогдсон:
ТООЛЛОГО 29: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society