ТООЛЛОГО 36
36
1Иосефын хөвгүүдийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хөвгүүдийн ургийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох удирдагчдын өмнө ярин,
— 2Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шодолтоор өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань ЭЗЭН тушаасан болой. 3Гэвч хэрэв тэд Израилийн хөвгүүдийн бусад овгуудын хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл тэдний өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний харьяалагдах овгийн өвд нэмэгдэх болно. Ингэж энэ нь бидэнд хуваагдсан өвөөс авагдах болно. 4Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.
5Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан
—Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм. 6Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл нь энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд өөрсдийн эцгийн овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”. 7Ийнхүү Израилийн хөвгүүдийн ямар ч өв овгоос овогт шилжихгүй байх ёстой. Учир нь Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн овгийн өвд баригдах болой. 8Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овгийн өвийн эзэмшилд ирж буй охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой. 9Ийнхүү ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжихгүй байх юм. Учир нь Израилийн хөвгүүдийн овгууд нь тус бүр өөрийн өвд баригдах ёстой гэлээ.
10ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв. 11Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид өөрсдийн нагац, авгуудын хөвгүүдтэй гэрлэв. 12Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.
13Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегээр дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал болон тогтоолууд юм.
Одоогоор Сонгогдсон:
ТООЛЛОГО 36: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society