ФИЛЕМОН 1
1
1Христ Есүсийн хоригдол Паул би болон дүү Тимот бидний хайрт болон хамтран тэмцэгч Филемон, 2бидний эгч Апфиа, хамт дайчин болсон Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд илгээв. 3Бидний Эцэг Бурханаас ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.
4Би залбиралдаа чамайг дурсаж, Бурхандаа үргэлж талархдаг. 5Учир нь би Эзэн Есүст ба бүх ариун хүмүүст хандсан чиний хайр ба итгэлийн талаар сонсдог. 6Христ уруу хандсан чамд буй аливаа сайн зүйлийн мэдлэг дотор чиний итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. 7Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.
8Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч, 9настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя. 10Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. 11Тэр чамд урьд нь ашиггүй байсан боловч, харин одоо чамд ч, надад ч ашигтай. 12Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол миний зүрх билээ. 13Би сайн мэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн юм. 14Гэвч чиний сайн нь албадлагаас мэт биш, харин өөрийн чинь сайн дурын хүслээр байгаасай хэмээн би чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хийхийг хүссэнгүй. 15Чи түүнийг үүрд буцааж авахын тулд энэхүү шалтгааны улмаас тэр чамаас түр зуур салсан байх. 16Цаашид тэрээр боол шиг бус, харин боолоос ч илүү байх бөгөөд махан биеийн ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү минь байх болно.
17Иймд хэрэв чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. 18Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. 19Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье (Чи өөрөө бас надад өртэй шүү дээ гэж би чамд сануулах хэрэггүй байх). 20Тийм ээ, дүү минь, Эзэн дотор чиний тусыг авахсан. Христ дотор миний зүрхийг тэнхрүүл.
21Миний хэлснээс илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул чиний дуулгавартай байдалд итгэн, би чамд бичлээ. 22Үүний зэрэгцээ надад байр бэлдээрэй. Учир нь та нарын залбирлаар би та нар уруу очно хэмээн найдаж байна.
23Христ Есүс дотор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна. 24Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна. 25Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
ФИЛЕМОН 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: