СУРГААЛТ ҮГС 14:29-33
СУРГААЛТ ҮГС 14:29-33 АБ2004
Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг. Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол Хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм. Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм. Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай. Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөд Мунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг.