СУРГААЛТ ҮГС 25
25
1Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв.
2Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар.
Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
3Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
4Мөнгийг хольцноос нь цэвэршүүл.
Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.
5Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай.
Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно.
6Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил.
Аугаа хүмүүсийн байранд бүү зогс.
7Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос,
“Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ.
8Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар.
Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?
9Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд.
Бусдын нууцыг бүү задруул.
10Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий.
Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү.
11Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.
12Мэргэн зэмлэгчийн үгс болбоос
Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.
13Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг.
Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ.
14Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу.
15Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно.
Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.
16Чи зөгийн бал олсон уу?
Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид.
17Хөршийнхөө гэрт цөөхөн оч.
Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно.
18Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос
Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.
19Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.
20Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоос
шархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу.
21Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг.
Цангасан бол уух юм өг.
22Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд
ЭЗЭН чамайг шагнана.
23Умраас үлээх салхи хур бороо авчирдаг.
Хов живтэй хэл ууртай царайг авчирна.
24Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр.
25Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна.
26Шударга зөв хүн хар санаатны өмнө нүгэлд унах нь бохирдсон худаг бөгөөд
Булингартсан булаг мэт буюу.
27Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш.
Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ.
28Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол
Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.
Одоогоор Сонгогдсон:
СУРГААЛТ ҮГС 25: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: