СУРГААЛТ ҮГС 5:1-8

СУРГААЛТ ҮГС 5:1-8 АБ2004

Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул. Миний ухааныг чих тавин сонс. Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж, Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм. Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг ба Түүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм. Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц аж. Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг. Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна. Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй. Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ. Иймд, хөвгүүд минь, намайг сонс. Миний амнаас гарах үгнээс бүү зөр. Тэр эмээс хол бай. Гэрийнх нь үүдэнд ч ойрхон явж болохгүй.